Мэдээ мэдээлэл

Өмгөөлөгчийн хариуцлагын даатгалын хураамжийн доод хэмжээг 50.000 төгрөгөөр тогтоов.

Монголын Хуульчдын холбоо Өмгөөлөгчийн хариуцлагын даатгалын гэрээний стандарт, жишиг загварын дагуу даатгалын гэрээг өмгөөлөгчтэй байгуулах асуудлаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 11 компанитай хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд өмгөөлөгч мэргэжлийн мэдлэг, ур чадварын улмаас үйл ажиллагаандаа алдаа гаргаж, үйлчлүүлэгчдээ хохирол учруулсан даатгалын дохиолдол үүсээгүй байна.

Дээрх байдлаас үүдэн өмгөөлөгчийн хариуцлагын даатгалын нийт үнэлгээ буюу 10.000.00 /арван сая/ төгрөгийн хэмжээнд өөрчлөлт оруулалгүйгээр хураамжийн доод хэмжээг 50 хувиар бууруулахаар зарим даатгалын компанитай харилцан тохиролцсоны дагуу өмгөөлөгчийн хариуцлагын даатгалын хураамжийн доод хэмжээг 50.000 /тавин мянга/ төгрөгөөр шинэчлэн тогтоожээ.

Иймд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, хуульч өмгөөлөгч та бүхний хариуцлагын даатгалын гэрээний хугацаа дууссан тохиолдолд 50,000 төгрөгийн хураамж төлж, сунгах бөгөөд хэрэв гэрээний хугацаа дууссан бол гэрээгээ сунгаж, үүргээ биелүүлээрэй.

2014-08-26
буцах