Монголын Хуульчдын холбоо, АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран хэрэгжүүлж буй “US SPEAKER” хөтөлбөрийн хүрээнд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүдийн оролцоотойгоор “Дижитал шилжилт ба өмгөөлөгч” сэдэвт хэлэлцүүлгийг 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Хуульчдын танхимд амжилттай зохион байгуулав.
Дээрх хэлэлцүүлэгт 50 гаруй өмгөөлөгч оролцсон ба Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн өмгөөлөгч Д.Отгонбат “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь цахимжилт, хүний эрхийг хангах нь”, өмгөөлөгч Б.Баялагмаа “Цахим орчин дахь гэрээ, хэлцэл” сэдвээр, өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ “Захиргааны байгууллагуудын цахимжилт ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.
Хэлэлцүүлгийн зочин илтгэгч АНУ-ын Аризона мужийн дээд шүүхийн Ерөнхий шүүгч Роберт Брутинел, тус мужийн шүүхүүд болон харъяа байгууллагуудын Захиргааны дарга Дэйв Байрес нар АНУ-ын өмгөөлөгчид шүүхийн цахимжилтыг хэрхэн дэмжин оролцдог талаар болон шүүх эрх мэдлийн байгууллагуудын уялдааг хэрхэн хангадаг, өмгөөлөгчид мэдээллийн технологийн мэдлэгээ хэрхэн дээшлүүлдэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цахимжуулсаны үр нөлөөний талаар танилцуулга хийж харилцан туршлага солилцов.
Тус арга хэмжээнд сонирхолтой илтгэл хэлэлцүүлсэн, идэвхтэй оролцсон нийт өмгөөлөгчиддөө талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

No comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *