Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, “Иргэний Үндсэн Эрх Хөгжил” ТББ, Өмгөөллийн “Юнайтед Саммит” хуулийн фирм, “Отгонтэнгэр Их Сургууль” хамтран “Хэрэг маргаан хянан шийдвэрлэх шүүхэд суурилсан болон бусад арга хэлбэрүүд, түүний үйл явц, арга зүй, олон улсын чиг хандлага” сэдвээр сургалт зохион байгуулна.
Дээрх сургалтыг Сингапурын Үндэсний Их Сургуулийн Бакалавр, Харвардын Их Сургуульд магистрын зэрэг хамгаалсан, Allen & Gledhill хуулийн фирмийн партнер, Олон улсын Эвлэрүүлэн Зуучлах Төвд эвлэрүүлэн зуучлагч, сургагч багш ЛЭЙ ТЭНГ удирдан явуулна.
Зочин илтгэгч нь Сингапур улсын Үндэсний Их Сургуулийн Хууль зүйн тэнхимд 30 орчим жил багшилсан бөгөөд 1993 оноос тус тэнхимд болон төрийн байгууллага, хувийн хэвшлүүдэд хуульчийн ур чадвар дээшлүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулдаг.
Лэй Тэнг нь компанийн хэлэлцээр, хэлцэл болон эвлэрүүлэн зуучлал зэрэг олон сэдвүүдийг Сингапурын Үндэсний Их сургуулийн хууль зүйн сургуульд анхлан боловсруулж нэвтрүүлсэн байна.
Сургалт зохион байгуулагдах өдөр: 2023 оны 12-р сарын 08-ны өдөр
Цаг: 09:30-13:30
Хэлбэр: Zoom платформ
Бүртгүүлэх холбоос:
Бүртгэлийн хугацаа: 2023.11.27-2023.12.06
Анхаарах: Сургалт эхлэхээс 10 минутын өмнө бэлтгэл ажлаа хангах;
Энэхүү сургалт нь үнэ төлбөргүй, сонирхсон хүн бүрт нээлттэй бөгөөд хуульч, өмгөөлөгч, судлаач, оюутан, багш нарын хууль зүйн мэдлэгт хувь нэмэр оруулах зорилготой болно.

No comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *