Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров, Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Билэггүмбэрэл, Засаг дарга Г.Батсуурь нартай хамтран ажиллах санамж бичигт 2024.01.08-ны өдөр гарын үсэг зурлаа.
Тус арга хэмжээнд Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн дарга Б.Энхзаяа, дэд Ерөнхийлөгч М.Баасанбат, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Баясгалан, М.Хатанзориг М.Хандармаа, Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Отгонсүрэн, Хуулийн хэлтсийн дарга Б.Нэргүйцэцэг, Говьсүмбэр аймаг дахь өмгөөлөгчдийн салбар зөвлөлийн өмгөөлөгчид оролцов.
Санамж бичгийн хүрээнд Орон нутгийн Өмгөөлөгчдийн салбар зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулан чанар хүртээмжийг дээшлүүлэх үүднээс өөрийн байртай болгох, өмгөөлөгчдийн нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ иргэдэд хууль зүйн мэргэжлийн чанартай үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх, Аймгийн Засаг даргын дэргэдэх хүүхэд хамгаалал баг, хяналтын хороотой хамтран ажиллаж хүүхдийн эрхийг хамгаалах, гэмт хэрэг зөрчилд холбогдож буй хүүхдүүдэд болон хохирогч хүүхдийн асуудлаар үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээллийг өгөх зэрэг асуудлуудаар хамтран ажиллахаа илэрхийллээ.
Орон нутгийн удирдлагуудын зүгээс Өмгөөлөгчдийн Зөвлөлд орон нутгийн өмчлөлийн, байршил сайтай 2 өрөө байрыг урт хугацаанд үнэ төлбөргүй ашиглуулахаар боллоо.

No comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *