МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн 2023 оны ээлжит бус хурал энэ оны 10 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдаж дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ;

Нэг.Балжиннямын Энхзаяаг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн даргаар батламжиллаа.

Хоёр.Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн дэд хороодын бүрэлдэхүүн, дарга нарыг батламжиллаа.

Гурав.Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн ажиллах журамд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Удирдах зөвлөлийн гишүүн С.Хатанзоригоор ахлуулж, 5 гишүүнтэйгээр байгууллаа.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ

УДИРДАХ ЗӨВЛӨЛ