Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн даргад нэр дэвших сонирхолтой этгээдийн материалыг 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 17 цаг 00 минут хүртэл Монголын Өмгөөлөгчдийн Холбооны байранд, Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн даргын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах Ажлын хэсэгт хаяглан ирүүлнэ үү.
Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн даргад нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
-Монгол Улсын иргэн байх;
-Өмгөөллийн үйл ажиллагааг таван жил эрхэлсэн байх;
-Гишүүнчлэлийн үүргийн зөрчилгүй байх;
-Удирдах ажлын зохих туршлагатай байх;
-Сүүлийн гурван жилийн хугацаанд мэргэжлийн ёс зүйн хариуцлага хүлээж байгаагүй.
Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн даргад нэрээ дэвшүүлэх хүсэлтийг ажлын хэсэг /Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн даргын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах Ажлын хэсэг/-т гаргах бөгөөд хүсэлтэд дор дурдсан баримтыг хавсарган ирүүлнэ.
Үүнд:
-Товч танилцуулга (батлагдсан маягтын дагуу);
-Иргэний үнэмлэхийн хуулбар;
-Боловсролын үнэмлэхийн хуулбар;
-Өмгөөллийн үйл ажиллагааг сүүлийн таван жил тасралтгүй эрхэлсэн талаарх тодорхойлолт;
-Гишүүнчлэлийн үүргийн зөрчилгүй болохыг нотолсон тодорхойлолт;
-Удирдах ажлын зохих туршлагыг нотолсон баримт;
-Сүүлийн гурван жилийн хугацаанд мэргэжлийн ёс зүйн хариуцлага хүлээж байгаагүй болохыг нотолсон тодорхойлолт;
Нэр дэвшигч нь дор дурдсан агуулгыг тусгасан мөрийн хөтөлбөртэй байх ба мөрийн хөтөлбөрийг битүүмжилсэн байдлаар хүсэлтийн хамт ирүүлнэ.
-Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн хөгжлийн бодлого;
-Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт, хүний нөөцийн бодлого;
-Менежмент, техник, технологийн шинэчлэлийн бодлогыг боловсронгуй болгох төлөвлөгөө;
-Өмгөөлөгчдийн мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, ёс зүй, хариуцлагыг сайжруулах талаар баримтлах бодлого;
-Өмгөөлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах бодлого.
Жич: Нэр дэвшигч нь Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн даргыг сонгон шалгаруулах, томилох журамтай танилцана уу.
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Нийслэлийн салбар зөвлөлийн даргын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах Ажлын хэсэг
Холбогдох утас: 96031230 /мэргэжилтэн Л.Хишигсүрэн/
Хаяг: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Гранд плаза, 15 дугаар давхар, 1505 тоот