Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ээлжит Их хурлыг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 08 цаг 00 минутаас эхлэн Дотоод хэргийн их сургуулийн Соёлын төвд хуралдуулах товыг тогтоосон.
Иймд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дүрмийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг үндэслэн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ээлжит Их хурлын тов болон хэлэлцэх асуудлыг Өдрийн сонины 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №165(7285) дугаарт зарласан болно.
Хэлэлцэх асуудал болон зохион байгуулалтын талаар /, 70126861-3, 92099229 дугаарын утсаар холбогдож мэдээлэл авна уу.