Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хуралдааны 40 дүгээр тогтоолоор Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ээлжит Их хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталсан. Үүнд:
– Монголын Өмгөөлөгчдийн Холбооны бодлого, хөгжлийн хөтөлбөр;
– Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах;
– Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах;
– Өмгөөллийн үйл ажиллагааны нэгдсэн шаардлагад нэмэлт, өөрчлөлт оруулах;
– Монголын Өмгөөлөгчдийн Холбооны шагналын журамд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг болно.
Эрхэм өмгөөлөгч Та бүхэн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Их хурлаас баталсан дээрх дүрэм, журам, бодлогын баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай саналаа Монголын Өмгөөлөгчдийн Холбооны албан ёсны имэйл хаяг: holboo@ama.org.mn/ болон facebook хаяг: Монголын Өмгөөлөгчдийн Холбоо цахим хуудсаар ирүүлнэ үү.
Доорх холбоосоор орж Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Их хурлаас баталсан дүрэм, журамтай танилцана уу.
1. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны бодлого, хөгжлийн хөтөлбөр https://drive.google.com/…/1fjLvnAaiFPPhER0k5XvNEH…/view
2. Монголын өмгөөлөгчдийн холбооны дүрэм https://ama.org.mn/%d0%bc%d0%be%d0%bd%d0%b3%d0%be%d0%bb…/
3. Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрэм https://ama.org.mn/%d3%a9%d0%bc%d0%b3%d3%a9%d3%a9%d0%bb…/
4. Өмгөөллийн үйл ажиллагааны нэгдсэн шаардлага https://ama.org.mn/%d3%a9%d0%bc%d0%b3%d3%a9%d3%a9%d0%bb…/
5. Монголын өмгөөлөгчдийн Холбооны шагналын журам https://ama.org.mn/%d0%bc%d0%be%d0%bd%d0%b3%d0%be%d0%bb…/
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ЭЭЛЖИТ ИХ ХУРЛЫГ
ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ