Бүх Хятадын Хуульчдын Холбооны урилгаар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ, Мэргэшлийн Хорооны дарга Г.Наранбаатар нар 2023.08.18-21-ний өдрүүдэд БНХАУ-ын ШУӨЗО-ы Өрөмч хотноо зохион байгуулагдсан Төв азийн орнуудын хууль зүйн үйлчилгээний хамтын ажиллагааны форумд оролцлоо.
2017.06.24-ний өдөр Монголын Өмгөөлөгчдийн Холбоо болон Бүх Хятадын Хуульчдын Холбооны тухайн үеийн ерөнхийлөгч нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг үзэглэж, “Бүс ба зам”-ын санаачилгыг дэмжиж, хоёр орны хамтын ажиллагааг эрчимжүүлэх” тал дээр хамтран ажиллахаар болсонтой холбогдуулан Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ “Монголын Өмгөөлөгчдийн Холбоо ба өмгөөллийн үйл ажиллагаа” сэдэвт илтгэл хэлэлцүүлэв.
Төв азийн орнуудын хууль зүйн үйлчилгээний хамтын ажиллагааны форумд Монгол Улсаас гадна Казахстан, Киргиз, Тажикстан, Узбекистан, Пакистан зэрэг олон улсын төлөөлөл оролцож өөрийн орны хууль, эрх зүйн хөгжил, төлөвшил, хамтын ажиллагааны талаар харилцан мэдээ, мэдээлэл солилцлоо.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО


