Бүрдүүлэх баримт бичиг:

  • Байгууллагын албан хүсэлт
  • Өмгөөллийн хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • Өмгөөллийн хуулийн этгээдийн дүрэм
  • Өмгөөллийн хуулийн этгээдийг удирдах, төлөөлөх эрх бүхий гишүүн болон бүх гишүүдийн товч танилцуулга, тэдний өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн гэрчилгээний хуулбар
  • Тухайн хуулийн этгээдэд хөдөлмөрийн болон бусад гэрээний үндсэн дээр харьяалагдан ажиллаж байгаа өмгөөлөгчийн товч танилцуулга, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн гэрчилгээний хуулбар
  • /Маягт татах/

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх материалыг Баянгол дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө-46, Гранд Плаза 15 давхар #1505 тоотод биечлэн авч ирж өгөхөөс гадна шуудангаар хүлээн авна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 70126861-3 дугаараас лавлана уу.