УУЛЗАЛТ ХИЙВ

2019.05.22. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, Удирдах зөвлөлийн гишүүн Г.Оюунцэцэг, Б.Оюу-Эрдэнэ, НӨЗ-ийн дарга Ч.Жадамба нар Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхантай уулзалт хийж, харилцан санал солилцлоо. Уулзалтын үеэр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар шинээр томилогдсон ажилд нь амжилт хүсэж, Монгол улсад Өмгөөлөгчдийн байгууллага үүсгэн байгуулагдсаны 90 жилийн ойд зориулан гаргасан 99 өмгөөлөгчийн “Хөрөг найруулал” ном, “Өмгөөлөгч” сэтгүүлийн шинэхэн дугаарыг дурсгал болголоо.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

“Өмгөөлөгч” сэтгүүл

2019-05-22T06:09:10+00:00 May 22nd, 2019|