АВТОБУСНЫ ЦАХИМ КАРТЫГ 256 ЦЭГТ ЦЭНЭГЛЭЖ БАЙНА

2021.02.10. Өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээнд 98 чиглэлд 20 аж ахуйн нэгжийн /ААН/ 948 автобус, 321 такси гарсан байна. Өглөөний 06:00-10:00 цагийн нийт 54101 зорчигч нийтийн тээврээр үйлчлүүлжээ.
Тээврийн хэрэгслүүдийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагууд хийж үйлчилгээнд гаргаж буй бөгөөд таван бүсэд хөдөлгөөнт болон суурин 13 байршилд 16 байцаагч, 211 шалгагч ажиллаж байна.
Мөн автобусны цахим картыг 256 цэгээр цэнэглэлт хийж байна. Нийслэлийн Онцгой комиссоос “НЭГ ХААЛГА-НЭГ ШИНЖИЛГЭЭ” арга хэмжээг зохион байгуулж байгаатай холбогдуулан тусгай үйлчилгээнд зургаан автобус ажиллаж байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
2021-02-11T02:40:24+00:00 February 10th, 2021|