МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ

 

2021.03.31. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн 2021 оны ээлжит хурал 2021 оны 03-р сарын 26-ны өдөр Цахимаар хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.

Нэг. “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны ажиллах журам” болон “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журам”-ыг тус тус хэлэлцэн батлав.

Хоёр. Өмгөөлөгчийн мэргэжлийн хариуцлагын даатгалын нэг жилийн үнэлгээний доод хэмжээг 10,000,000 (арван сая) төгрөг, даатгалын хураамжийн хэмжээг даатгалын үнэлгээний 0.5% (тэг аравны тав) буюу 50,000 төгрөгөөр тус тус тогтоолоо. Дээрх үнэлгээг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болов.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

2021-03-31T11:49:58+00:00 March 31st, 2021|