ӨМГӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ, ӨМГӨӨЛӨГЧИЙН ҮНЭМЛЭХ ОЛГОНО

2021.04.05. Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн гэрчилгээ, Өмгөөлөгчийн үнэмлэхийг олгох ажлыг 2021.04.06-ны өдрөөс эхлэн Монголын Өмгөөлөгчдийн Холбоо зохион байгуулахаар боллоо.

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн хурлын 2020.10.31-ний өдрийн 07 дугаар тогтоолоор батлагдсан “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүнчлэлийн хураамжийн журам”-ын 10 дугаар зүйлийн 10.1-т “Гишүүн нь гишүүнчлэлийн хураамжийг жил бүрийн эхний улиралд багтаан бэлэн бус хэлбэрээр бүрэн төлөх бөгөөд хураамж төлсөн баримтад гишүүний бүртгэлийн болон регистрийн дугаар,  эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрээ гаргацтай тэмдэглэсэн байна”, Өмгөөллийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.8-д “Энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан даатгалд даатгуулах үүргээ зургаан сараас дээш хугацаагаар биелүүлээгүй бол өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгох”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаанд алдаа гаргаж, үйлчлүүлэгчид хохирол учруулсан тохиолдолд түүнийг нөхөн төлөх зорилгоор мэргэжлийн хариуцлагын даатгалд заавал даатгуулна” гэж тус тус заасны дагуу гишүүний үүргийн зөрчилгүй өмгөөлөгчдөд Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн гэрчилгээ, өмгөөлөгчийн үнэмлэхийг албан ёсоор олгоно.

Өмгөөллийн тухай хууль:

https://www.legalinfo.mn/law/details/14859?lawid=14859

Гишүүнчлэлийн хураамжийн журам:

http://www.ama.org.mn/wp-content/uploads/2020/11/3.-%D0%93%D0%B8%D1%88%D2%AF%D2%AF%D0%BD%D1%87%D0%BB%D1%8D%D0%BB%D0%B8%D0%B8%CC%86%D0%BD-%D1%85%D1%83%D1%80%D0%B0%D0%B0%D0%BC%D0%B6%D0%B8%D0%B8%CC%86%D0%BD-%D0%B6%D1%83%D1%80%D0%B0%D0%BC.pdf

Өмгөөллийн тухай хууль болон Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүнчлэлийн хураамжийн журамд тус тус заасны дагуу гишүүний үүргийн зөрчилгүй өмгөөлөгчдөд 2021.04.06-04.30-ны өдрийн 09:00-18:00 цагийн хооронд Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн гэрчилгээ, өмгөөлөгчийн үнэмлэхийг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны байранд гардуулна. Өмгөөлөгчийн мэргэжлийн хариуцлагын даатгалын хугацаа нь дууссан өмгөөлөгчид Даатгалын байгууллагуудтай шинээр гэрээ байгуулах бөгөөд харин хугацаа нь дуусаагүй өмгөөлөгчид гэрээгээ авчирна.

Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос холбогдох хуулийн төв байгууллагуудад 2021.05.01-ний өдрөөс Өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхээр аливаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй талаар албан бичгийг хүргүүлэв.

Жич: Коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалтыг бууруулж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор 2021.03.25-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 78 дугаар тогтоол, 2021 оны 21 дүгээр хуралдааны тэмдэглэл, Улсын Онцгой комиссын 2021 оны 01 дүгээр тогтоол, Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 18, 20, 21 дүгээр тушаал, 2021.04.02-ны өдрийн Нийслэлийн засаг даргын А/246 тоот захирамжид “Нэг дор таваас дээш хүн цуглахгүй байх зохион байгуулалтыг төрийн болон хувийн хэвшлийн бүх шатанд хэрэгжүүлэх” гэж заасны дагуу халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж, Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн гэрчилгээ, өмгөөлөгчийн үнэмлэхийг олгох тул Эрхэм хуульч, өмгөөлөгч та бүхэн 70126861, 70126862 дугаарын утсаар холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

2021-04-05T04:58:44+00:00 April 5th, 2021|