ӨМГӨӨЛӨГЧДИЙН АНХААРАЛД

2021.04.05. Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос Нийслэлийн эрүүл мэндийн газарт 2021.03.23-ны өдөр өмгөөлөгчдийг COVID-19-ийн эсрэг вакцинд хамруулах тухай хүсэлтийг хүргүүлсэн боловч хариу албан бичиг ирээгүй байна. COVID-19-ийн эсрэг вакцинд хамрагдах хүсэлтэй 26 өмгөөлөгчийн нэрсийг Монголын Өмгөөлөгчдийн Холбоонд бүртгэсэн боловч 2021.04.05-ны өдрөөс эхлэн Засгийн газраас 18-49 насны иргэдийг COVID-19-ийн эсрэг вакцинд хамруулах шийдвэр гарсантай холбогдуулан өмгөөлөгч та бүхнийг өөрсдийн оршин суугаа харьяа дүүргүүдэд байрлах Дархлаажуулалтын цэгүүдэд очиж, COVID-19-ийн эсрэг вакцинд хамрагдах боломжтойг дуулгая.

Жич: Засгийн газраас нийслэлийн иргэдийг 2021.05.01-ний дотор эхний тунд хамруулах бөгөөд өдөрт 30.000 хүнийг COVID-19-ийн эсрэг вакцинд хамруулахаар төлөвлөсөн бөгөөд харьяа дүүргүүдийн дархлаажуулалтын цэгүүдийн мэдээллийг хүргэе.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

2021-04-05T04:56:11+00:00 April 5th, 2021|