МОНГОЛ БАНКНААС ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА

2021.04.07. Евро-Азийн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс Олон улсын комплаенсийн зөвлөлийн уулзалтыг 2021.04.28, 29-ний өдөр 10:00-12:30 цагийн хооронд Цахимаар зохион байгуулна.

Тус цахим уулзалтын үеэр Евро-Азийн бүс нутгийн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг тодорхойлох хүрээнд мэдээлэл солилцож, Ковид-19 цар тахлын үед харилцагчдын хийсэн сэжигтэй үйлдлийн бодит жишээ, типологи, эрсдэлийн дохиог хэлэлцэнэ.

Уулзалтад оролцох хүсэлтэй өмгөөлөгчдийг 2021.04.09-ний өдрийн 16:00 цаг хүртэл Монголын Өмгөөлөгчдийн Холбооны 7012-6861, 9918-1233 /Б.Баттуул/ дугаарт бүртгэнэ.

Жич: Цахим уулзалт нь англи хэл дээр явагдах бөгөөд оролцох хүний тоо хязгааргүй.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

2021-04-07T14:00:44+00:00 April 7th, 2021|