УЛСЫН ХЭМЖЭЭНД БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ДӨРӨВДҮГЭЭР ТҮВШНИЙ ДЭГЛЭМД ШИЛЖЛЭЭ

2021.04.09. Засгийн газар 2021.04.08-ны өдөр ээлжит бусаар хуралдаж, 2021.04.10-ны 06.00 цагаас 04.25-ны 00.00 цаг хүртэл улсын хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, нийслэлийн хэмжээнд халдварын тархалтын УЛААН ТҮВШИН тогтоов. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн УЛААН ТҮВШНИЙ үед үйл ажиллагааг нь хязгаарлаагүй ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭД, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН жагсаалтыг хүргэе.
1. Иргэн:
  • Эмнэлгийн зайлшгүй тусламж, эмийн сан
  • Өмгөөлөл, нотариат
  • Түлш худалдан авах
  • Хүнс, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авах
  • Газар тариалан
  • Зөөврийн ус
  • Шинжилгээ өгөх
  • Буяны үйл ажиллагаа
2. Хуулийн этгээд:
  • Эрчим хүч, дулаан, усан хангамж
  • Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага
  • Өмгөөлөл, нотариат
  • Шатахуун, түлшний хангамж
  • Хүнс, ахуйн хэрэглээний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, түгээлт, ханган нийлүүлэлт, сав баглаа боодол
  • Ариутгал, халдваргүйжүүлэлт, хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт
  • Цахим банк, автомат тооцооны машин
  • Газар тариалан, өвс тэжээл, түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тээвэрлэлт, худалда
  • Харилцаа холбоо, шуудан илгээмж
  • Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй хангах ААН байгууллагын үйл ажиллагаа /эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр/
  • Хэвлэл мэдээлэл /эрх хязгаарлах/
  • Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллага
  • Геологи, хайгуул, уул уурхай, газрын тосны олборлолт
  • Орон сууц, нийтийн үйлчилгээний контор, сууц өмчлөгчдийн холбоо
  • Буяны үйл ажиллагаа
3. Төрийн байгууллага:
  • Төрийн байгууллага /ажилтан, албан хаагчийн 5-10 хүртэл хувь ажиллах, цагийн хязгаар тогтоох/
  • Эрүүл мэндийн байгууллага
  • Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд /Байгаль орчныг хамгаалах, Гааль, Дипломат алба, Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Зэвсэгт хүчин бусад цэрэг, Татвар, Тусгай алба, Гадаадын иргэн, харьяат, Улсын бүртгэл, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх/
  • Шүүх, прокурор, өмгөөлөл, нотариат
  • Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект /тусгай цагийн хуваарьтай ажиллах, Засгийн газрын 2017 оны 281 дүгээр тогтоолыг баримтлах/
  • Эрчим хүч, дулаан, усан хангамж, ариутгал, нийтийн аж ахуй
  • Шуудан, харилцаа холбоо,
  • Шатахуун, түлшний үйлдвэрлэл, хангамж, нийлүүлэлт, түгээлт, тусгай зөвшөөрөл бүхий байгууллагын түлшний тээвэрлэлт, худалдаа
  • Геологи, хайгуул, уул уурхай, газрын тосны олборлолт
  • Зайны сургалт, хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрамж, халамж, түр хамгаалах байр, Монголын улаан загалмай нийгэмлэг
  • Цахим банк, автомат тооцооны машин
  • Газар тариалан, мал, амьтны өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлт гэх мэт.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА
2021-04-19T07:32:57+00:00 April 9th, 2021|