ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ЗОГСООВ

2021.04.19. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд: “Захиргааны шүүхийн нэгдсэн байранд COVID-19 коронавируст цар тахал голомтлон халдварлаж, удаа дараа илэрч байгаатай холбогдуулан Улсын онцгой комиссын шуурхай штаб, Сүхбаатар дүүргийн онцгой комиссын шуурхай штабаас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу шүүхийн нийт шүүгч, Тамгын газрын ажилтнууд гэртээ тусгаарлагдан халдвар хамгааллын дэглэм сахих, биеийн байдлыг тандах, шинжилгээнд хамрагдах, ариутгал халдваргүйжүүлэлт хийх шаардлага үүссэн тул 2021.04.26-04.30-ны өдрийг хүртэл шүүхийн үйл ажиллагааг түр зогсоож, шүүхийн байранд хөдөлгөөн нэвтрүүлэхгүй болохыг мэдэгдэж байна” гэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас мэдээлэв.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

 

 

2021-04-19T07:27:24+00:00 April 19th, 2021|