ӨМГӨӨЛӨГЧ Б.БАНЗРАГЧ 1000 ШИРХЭГ МАСК ХАНДИВЛАВ

2021.04.19. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Б.Банзрагчийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр өмгөөлөгч Б.Банзрагч ээжийнхээ хойдын буяны үйлсэд зориулж, Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хатуу хөл хорионы үед үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ажлын алба болон нийт өмгөөлөгчдийг COVID-19 цар тахлаас өөрийгөө болон өрөөл бусдыг сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ баримталж ажиллахыг хүсэж, 1000 ширхэг амны хаалтыг хандивлав.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

2021-04-19T08:27:05+00:00 April 19th, 2021|