10.000 ШИРХЭГ МАСК ХАНДИВЛАВ

2021.05.11. Өмгөөллийн “Нью лийд адвокатс” ХХК-ийн өмгөөлөгчдийн төлөөллийг өнөөдөр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр тус компанийн хамт олноос дэлхий нийтэд тархсан Ковид-19 коронавируст цар тахлын эсрэг хүчээ нэгтгэж, хамтдаа даван туулах зорилгоор Монголын Өмгөөлөгчдийн Холбоонд 10.000 ширхэг маскийг хандивласан бөгөөд тус маскийг үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн салбар зөвлөл рүү хүргүүлэхээр болов.

Цар тахлын үед мэргэжил нэгт өмгөөлөгчиддөө эрүүл энхийг хүсэж, 10.000 ширхэг амны хаалт буюу маск хандивласан Өмгөөллийн “Нью лийд адвокатс” ХХК-ийн хамт олонд Монголын Өмгөөлөгчдийн Холбоо нийт гишүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлж байгааг хүлээн авна уу?

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

2021-05-11T11:57:36+00:00 May 11th, 2021|