МЭДЭЭЛЭЛ

2021.05.14-ний өдөр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч С.Отгонгэрэл, Ц.Улаанцэцэг нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ажлын албаны хэрэгцээнд зориулж өмгөөлөгч С.Отгонгэрэл Canon MF244dw загварын принтер, өмгөөлөгч Ц.Улаанцэцэг HP i3 компьютер, Epson L3110 загварын өнгөт принтерийг тус тус хандивлав.

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж хандив өргөсөн өмгөөлөгч С.Отгонгэрэл, Ц.Улаанцэцэг нарт талархал илэрхийлье.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

2021-05-14T09:08:29+00:00 May 14th, 2021|