МЭДЭЭЛЭЛ

2021.05.20. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ Өмгөөллийн “Davaa and lawyers” ХХН-ийн захирал С.Давааравдан, өмгөөлөгч Т.Ариунболд, З.Жадамба, Өмгөөллийн “Зөв шийдэл консалтинг” ХХК-ийн захирал Ж.Болдбаатар нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ажлын албаны хэрэгцээнд зориулж Өмгөөллийн “Davaa and lawyers” ХХН-ээс HP LaserJet Pro M15a загварын хоёр принтер, Өмгөөллийн “Зөв шийдэл консалтинг” ХХК-иас Dell i3 10th Gen компьютер, HP Lazer MFP 135a загварын принтерийг тус тус хандивлав.

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж хандив өргөсөн Өмгөөллийн “Davaa and lawyers” ХХН, Өмгөөллийн “Зөв шийдэл консалтинг” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

2021-05-20T09:59:31+00:00 May 20th, 2021|