СИБИРИЙН ТОЙРГИЙН СПОРТЫН НААДАМД ОРОЛЦОХ ӨМГӨӨЛӨГЧДИЙГ БҮРТГЭЖ БАЙНА

2021.05.20. Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, ОХУ-ын Холбооны Өмгөөлөгчдийн танхим, ОХУ-ын Сибирийн тойргийн Өмгөөлөгчдийн танхим хоорондын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагддаг Өмгөөлөгчдийн спортын наадам 2021.09.09-12-ны өдрүүдэд ОХУ-ын Новосибирск мужийн Бердск хотын “Рассвет” амралт сувиллын цогцолборт зохион байгуулагдах бөгөөд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны баг, тамирчдад урилга ирүүлснийг уламжилж байна.

Тус спортын наадам нь мини хөл бөмбөг, гар бөмбөг, сагсан бөмбөг, хөнгөн атлетикийн буухиа, усан сэлэлтийн буухиа, ширээний теннис зэрэг 6 төрлөөр явагдана.

ОХУ-ын Новосибирск мужийн Бердск хотод зохион байгуулагдах Өмгөөлөгчдийн спортын наадамд оролцох хүсэлтэй өмгөөлөгчид 2021.06.10-ны дотор Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны мэргэжилтэн Г.Улаанбаатартай 70127491, 80040106 дугаарын утсаар болон holboo@ama.org.mn  и-мэйл хаягаар бүртгүүлнэ үү.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
ГАДААД ХАРИЛЦАА

 

2021-05-20T11:17:18+00:00 May 20th, 2021|