МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ

2021.05.21. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлий ээлжит хурал 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 17:00-21:00 цагийн хооронд Цахимаар хуралдаж, дараах асуудлаар мэдээлэл авч, хэлэлцэн шийдвэрлэв. Удирдах зөвлөлийн хуралд 19 гишүүн оролцов.

Нэг.Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэшлийн хорооны ажиллах журмын төсөл боловсруулах Ажлын хэсгийг Удирдах зөвлөлийн гишүүн З.Сүхбаатараар ахлуулан 6 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулав. Ажлын хэсэгт журмын төслийг боловсруулж, нийт гишүүдэд танилцуулан санал авсны үндсэн дээр 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэхийг чиглэл болгов.

Хоёр.Удирдах зөвлөлийн Нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Лхагвадоржийг чөлөөлж, Э.Баянбаатарыг 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Удирдах зөвлөлийн Нарийн бичгийн даргаар томилов.

Гурав.Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Н.Наранбаярын хүсэлттэй танилцаж, түүний Удирдах зөвлөлийн гишүүний бүрэн эрхийг 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дуусгавар болсонд тооцов.

Дөрөв.Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, өмгөөлөгч Н.Ариунболдоос Удирдах зөвлөлд гаргасан гомдлын дагуу өмгөөлөгчдийн давхар хураамжийн асуудлыг шийдвэрлүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, Удирдах зөвлөлийн гишүүн Г.Батзаяа өмгөөлөгчдийн давхар хураамжийн асуудлаар Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг хийв.

Тав.Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, өмгөөлөгч Х.Баатарбилэгээс Удирдах зөвлөлд гаргасан гомдлын дагуу Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүнчлэлийн хураамжийн журмын хэрэгжилтийн талаар мэдээлэл хийв.

Зургаа.Монголын Өмгөөлөгчдийн Холбооны шагналыг бий болгох, түүнийг олгох журмын дагуу Монголын Өмгөөлөгчдийн Холбоо болон төрийн болон төрийн байгууллагын шагналд тодорхойлж, нэр дэвшүүлсэн өмгөөлөгчдийн асуудлыг хэлэлцэж, төрийн болон төрийн байгууллагын шагналд шагналд дараах өмгөөлөгч нарыг тодорхойлох, нэр дэвшүүлэн уламжлах эрхийг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэд олгов.

Д/д Шагналын нэр Өмгөөлөгчийн нэр
1.  Монгол Улсын “Гавьяат хуульч” цол

 

Ядмаагийн Нямжав
2.  Монгол Улсын “Гавьяат хуульч” цол

 

Балдандагвын Цэрэндолгор
3.   “Алтан гадас” одон

 

Данзангийн Бунжаа
4.   “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одон

 

Сэрээтэрийн Цэдэндамба
5.   “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одон

 

Гаваагийн Хандсүрэн
6.   “Хөдөлмөрийн хүндэт” медаль Төмөрбаатарын Мөнхцэцэг
7.   “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг

 

Магсарын Алтанцэцэг
8.   “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг

 

Лхагважавын Баасанжав
9.  “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг

 

Батсүрэнгийн Батжаргал
10.   “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг

 

Лхагвын Оюунсувд
11.  “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг

 

Цэрэнбалтавын Эрдэнэбат
12.  “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг

 

Хоролсүрэнгийн Жаргалсайхан
13.   “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг

 

Тогтохбаатарын Энхбулгантамир
14.  “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг

 

Сэдийн Хишигбуян


УДИРДАХ ЗӨВЛӨЛ

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ 

2021-05-21T11:34:54+00:00 May 21st, 2021|