МЭНДЧИЛГЭЭ

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгчид, үе үеийн ахмад өмгөөлөгчид, тэдний гэр бүл, хамтран ажилладаг байгууллага, хамт олон, үйлчлүүлэгчдэд Монгол Улсад Өмгөөллийн байгууллага үүсгэн байгуулагдсаны түүхт 93 жилийн ойн баярын мэндийг хүргэж, чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

1928 оны 05 дугаар сарын 25-ны өдөр БНМАУ-ын Засгийн газрын 35 дугаар тогтоол, Улсын бага хурлын 70 дугаар тогтоолоор “Шүүх таслах тухай олон ардад тусламж үзүүлэх бүлгэмийн дүрэм”-ийг баталсан нь хүний эрхийг хамгаалах мэргэжлийн байгууллага болох Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гал голомтыг эхлүүлсэн түүхтэй.

Эрх зүйт төрийг төлөвшүүлэх, нийгэмд шударга ёсыг тогтоох, хүний эрхийг хуулийн хүрээнд хамгаалах, иргэдийн эрх зүйн ухамсар, мэдлэгийг дээшлүүлэхэд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгчдийн хувь нэмэр асар их билээ.

Иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох, шударга ёсыг бэхжүүлэх үйлсэд сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байгаа Монголын Өмгөөлөгчдийн Холбооны нийт гишүүн хуульч, өмгөөлөгч та бүхэнд ажлын амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Шударга үнэн ялж, энэрэнгүй үйлс дэлгэрэх болтугай!

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ

ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ОЮУ-ЭРДЭНЭ

 

2021-05-25T08:28:53+00:00 May 25th, 2021|