ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ

2021.06.03. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн З.Сүхбаатараар ахлуулсан Ажлын хэсгийн боловсруулсан “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэшлийн хорооны ажиллах журам”-ын төсөлд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны бүтцийн байгууллага, нэгж, гишүүн хуульч, өмгөөлөгч болон олон нийтээс санал авахаар хүргүүлж байна.

Эрхэм хуульч, өмгөөлөгч та бүхэн 2021.06.11-ний өдрийн дотор holboo@ama.org.mn и-мэйл хаягаар саналаа ирүүлнэ үү.

Жич: Журмын төсөлтэй  ЭНД ДАРЖ  танилцана уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэшлийн хорооны ажиллах журам”-ын төсөл боловсруулах Ажлын хэсгийн нарийн бичиг С.Уранжаргал / 80194411 /-аас лавлана уу.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

2021-06-03T01:32:35+00:00 June 3rd, 2021|