МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн ээлжит бус хурал 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 17 цагаас 00 цаг хүртэл, 03-ны өдөр үргэлжлэн 12 цагаас 19 цаг хүртэл нийт 14 цаг цахимаар, Удирдах зөвлөлийн 16 гишүүний ирцтэйгээр хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Нэг. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 04 дүгээр тогтоолоор баталсан “Удирдах зөвлөлийн ажиллах журам”-д цахим санал хураалтын асуудлаар нэмэлт өөрчлөлт оруулах тогтоолыг баталлаа.

Хоёр. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ахмадын хорооны ажиллах журмын төслийг хэлэлцэн батлав.

Гурав. Монголын Өмгөөлөгчдийн холбооны санхүүгийн ил тод байдлыг хангах журмын хэрэгжилтийн талаар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнийн мэдээллийг сонсож, холбогдох үүрэг, чиглэлийг өгөв.

 Дөрөв. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны бүртгэлийн нэгдсэн журмыг дагаж мөрдөх журмын хэрэгжилтийн талаар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнийн мэдээллийг сонсож, холбогдох үүрэг, чиглэлийг өгөв.

Тав. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны 2021 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан мэдээ, төсвийн орлого, зарлага гүйцэтгэлийн мэдээллийн талаар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнийн мэдээллийг сонсож, холбогдох үүрэг, чиглэлийг өгөв.

Зургаа. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны ажлын албаны ажилтнуудын зарим мэдээллийг задруулсан талаарх асуудлаар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнийн мэдээллийг сонсож, холбогдох үүрэг, чиглэлийг өгөв.

Долоо. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэшлийн хорооны ажиллах журмын төслийг хэлэлцэн баталсан бөгөөд энэхүү журмыг 2021 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтов.

 Найм. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн 2020 оны  24 дүгээр тогтоолын дагуу байгуулагдсан өмгөөлөгчийн өмсгөлийн загвар сонгон шалгаруулах, өмсгөл хэрэглэх журмын төсөл боловсруулах Ажлын хэсгийн сонгон шалгаруулсан “Үйлэн” ХХК-ийн  загварыг батламжлан дэмжив.

Өмгөөлөгчийн тусгай өмсгөлийг хэрэглэх журмыг нийт өмгөөлөгч нарт болон бүтцийн нэгжүүдээс санал авч Удирдах зөвлөлийн хуралдаанаар 2021 оны 8 дугаар сард багтаан дахин хэлэлцүүлэхийг Ажлын хэсэгт үүрэг болголоо.

Ес. “Монгол даатгал” ХХК-иас Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ажлын байрны өмчлөлийн асуудалтай холбогдуулж ирүүлсэн албан бичгийн талаар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнийн мэдээллийг сонсов. Удирдах зөвлөлөөс Монголын Өмгөөлөгчдийн холбооны байрны өмчлөлийн асуудал, төлбөрийг шийдвэрлэх саналыг боловсруулж Ажлын хэсгийг байгуулав. Ажлын хэсгийн ахлагчаар Удирдах зөвлөлийн гишүүн Д.Батсүх, бүрэлдэхүүнд Удирдах зөвлөлийн гишүүн Б.Энхзаяа, З.Сүхбаатар, Б.Баясгалан, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ нар ажиллахаар тогтов.

Арав. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны 22 салбар зөвлөлийн даргыг  томилов. Нийслэлийн болон Ховд аймгийн салбар зөвлөлийн даргад нэр дэвшүүлсэн асуудлыг Удирдах зөвлөлөөс буцааж шийдвэрлэв. Салбар зөвлөлийн дарга нарын ажлыг хүлээлцэх ажлыг зохион байгуулахыг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэд даалгав.

Д/д Салбар зөвлөл Эцгийн нэр, нэр
1. Архангай Ванчинсүрэнгийн Удвал
2 Баян-Өлгий Сагайн Алтай
3 Баянхонгор Цэдэндамбын Мөнхтуул
4 Булган Чойсүрэнгийн Отгонжаргал
5 Говь-Алтай Жаргалсайханы Дорждэрэм
6 Говьсүмбэр Пүрэвдоржийн Наранхүү
7 Дархан-Уул Бямбаагийн Чинбаатар
8 Дорноговь Загдаагийн Алтанцэцэг
9 Дорнод Зулзагын Нямсүрэн
10 Дундговь Дашзэвэгийн Долгорсүрэн
11 Завхан Борхүүгийн Алтангэрэл
12 Орхон Рэнцэндоржийн Цэрэнханд
13 Өвөрхангай Батцэрэнгийн Батсайхан
14 Өмнөговь Цагаанхүүгийн Баярмаа
15 Сүхбаатар Доржготовын Зулаа
16 Сэлэнгэ Рэнцэндоржийн Атарцэцэг
17 Сэлэнгэ аймаг Мандал сум Цийлаагийн Цогзолмаа
18 Төв аймаг Аюурзаны Мөнхтулга
19 Увс Батдэлэгийн Лхагважав
20 Хөвсгөл Бямбадоржийн Амаржаргал
21 Хэнтий Дэмбэрэлийн Ганхуяг
22 Хэнтий  аймаг Бор-Өндөр сум

Лхагвасайханы Номин-Эрдэнэ

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

УДИРДАХ ЗӨВЛӨЛ

2021-07-07T04:23:12+00:00 July 7th, 2021|