ӨМГӨӨЛӨГЧИД ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНАГДАВ

2021.07.07. Тулгар төрийн 2230, Их Монгол улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан төрийн болон салбарын шагналаар шагнагдсан өмгөөлөгчдийг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ, Удирдах зөвлөлийн дарга Б.Баатарсайхан, гишүүн Д.Цэндсүрэн, Ж.Батзоригт нар хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.

Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Б.Тэнгис, Н.Мөнхцэцэг, Л.Өлзийхүү, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар өмгөөлөгч Ш.Ганхуяг, А.Пүрэвдулам, Засгийн газрын “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр Удирдах зөвлөлийн гишүүн Л.Баасанжав, өмгөөлөгч М.Алтанцэцэг, А.Ариунтуул, Б.Батжаргал, Ц.Эрдэнэбат, Дундговь аймаг дахь Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Д.Долгорсүрэн, Дархан-Уул аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч Л.Оюунсувд, ХЗДХЯ-ны “Хүндэт жуух бичиг”-ээр өмгөөлөгч Ш.Батбаяр, Б.Батзаяа, Г.Буян, Х.Жаргалсайхан, Л.Ганганбарс, Т.Энхбулгантамир, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дээд шагнал “Тэргүүний өмгөөлөгч” цол тэмдгээр өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг, МЗХ-ны “Тэргүүний залуу хуульч” цол тэмдгээр өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн, Я.Оюун-Эрдэнэ нар тус тус шагнагдав.

Хууль зүйн салбарт үр бүтээлтэй олон жил ажиллаж, хүний эрхийг хамгаалах, нийгэмд шударга ёсыг тогтоох үйлсэд хүчин зүтгэж яваа Эрхэм хуульч, өмгөөлөгч та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

2021-07-07T04:19:22+00:00 July 7th, 2021|