“ӨМГӨӨЛӨГЧИЙН ӨМСГӨЛ”-ИЙН ЭХ ЗАГВАРЫГ ШАЛГАРУУЛАВ

2021.07.08. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ, Удирдах зөвлөлийн гишүүн, “Өмгөөлөгчийн өмсгөл”-ийн эх загвар шалгаруулах, журмын төсөл боловсруулах Ажлын хэсгийн ахлагч Г.Батзаяа нар “Өмгөөлөгчийн өмсгөл”-ийн эх загвар шалгаруулах уралдаанд түрүүлсэн “Үйлэн эх урлал” ХХК-ийн үүсгэн байгуулагч, дизайнер Б.Золзаяад Өргөмжлөл, мөнгөн шагналыг гардуулав.

“Өмгөөлөгчийн өмсгөл”-ийг хэрэглэх журмын төслийг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны нийт гишүүдээс санал авч, Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж баталснаар нийт өмгөөлөгчид “Өмгөөлөгчийн өмсгөл”-ийг хэрэглэх боломжтой болох юм.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

2021-07-08T11:49:17+00:00 July 8th, 2021|