ӨМГӨӨЛӨГЧДИЙН АНХААРАЛД

2021.07.28. Өмгөөллийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4.4-т “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Өмгөөлөгчдийн Холбооны салбар зөвлөлийн даргыг томилох, чөлөөлөх саналыг Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлд оруулна” гэж заасны дагуу Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн даргад нэр дэвшүүлэх сонгон шалгаруулалтыг зохион байгуулахаар боллоо.
Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн даргад нэр дэвшигч нь Монголын Өмгөөлөгчдийн Холбооны “Салбар зөвлөлийн үйл ажиллагааны журам”-ын 7 дугаар зүйлийн 7.2.1, 7.2.2, 7.2.3-т тус тус заасны дагуу дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
1. Гишүүнчлэлийн үүргийн зөрчилгүй байх;
2. Сүүлийн гурван жилийн хугацаанд мэргэжлийн ёс зүйн хариуцлага хүлээж байгаагүй байх;
3. Өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагааг таваас доошгүй жил эрхэлсэн байх шаардлагыг хангасан байна.
Нэр дэвшигчдийн материалыг 2021.07.29-08.06-ны өдрийг хүртэл Монголын Өмгөөлөгчдийн Холбооны байранд хүлээн авна.
Нэр дэвшигчийн анкет татаж авах
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА
2021-07-28T09:54:19+00:00 July 28th, 2021|